Дэлхийн болон Монголын виртуал музейнүүдтэй танилцаарай

Буцах

Та гэртээ байх хугацаандаа хүссэн үедээ, хүссэн газраараа аялж, дэлхийн томоохон бүтээлүүдийг үзнэ гээд төсөөлдөө

Та гэртээ байх хугацаандаа хүссэн үедээ, хүссэн газраараа аялж, дэлхийн томоохон бүтээлүүдийг үзнэ гээд төсөөлдөө. 1_b-PSORk2RSzFfBABjBcc8w.jpeg

Энэхүү хөл хорионы үеэр хүн бүр гэртээ байж, зарим хүмүүс гэрээсээ ажиллах нөхцөл байдалтай тулгараад байгаа билээ. Харин ихэнх хүмүүсийн хувьд гэртээ удаан хугацаанд байж, нэгэн хэвийн амьдралын хэв маягт орсноор бухимдаж илүү шинэлэг зүйлсийг байнгын илэрхийлэх болсон.

Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авна. Сонирхолтой биш гэж үү. Өөрөөр хэлбэл та гэрээсээ аялах зугаалах, цаашлаад дэлхийн алдартай бүтээлүүдтэй танилцах ч боломжтой юм. Үүнд таны бусдад хүргэхийг хүссэн барилга байгууламж, бүтээл ч багтах боломжтой гээд төсөөлдөө.

Мэдээж бодит мэдрэмжээр. Олон улсын өндөр хөгжилтэй орнууд ч мөн энэхүү технологийн дэвшлийг улс орондоо нэвтрүүлсээр байгаа бөгөөд үүний томоохон жишээ бол виртуал музей юм. Бид танд жишээ болгон доорх алдартай музейнүүдийг танилцуулж байна. Та мэдээж эдгээр музейнүүдийг гэрээсээ үзэх боломжтой юм.

Дэлхийн алдартай музейнүүдийн виртуал аялал

Францын алдарт Луврын музей

Нью Йорк дахь Гүггенхаймын музей

Флоренцын Uffizi Галерей

Британийн Бритиш музей

Ватиканы музей

Оросын алдарт Эрмитажийн музей

Сансар судлалын NASA виртуал аялал

Хятадын цагаан хэрэмийн виртуал аялал

Бостоны хүүхдийн музейн виртуал аялал

Та Монголын музейн виртуал аяллуудыг манай вэб хуудаснаас танилцаж үзээрэй.