Виртуал өв соёл төслийн тухай

Буцах

Монгол Улсынхаа үнэт өв соёлыг мэддэг, хайрлан хамгаалдаг болоход нь нөлөөлөх нь энэхүү төслийн нэгээхэн зорилго юм

Цаг хугацаа орон зайнаас үл хамааран байгаа газраасаа Монгол Улсынхаа үзэсгэлэнт байгалиар аялж, түүхийн чухал олдворуудыг агуулсан музейнуудээр зочлох боломжтой боллоо.

“Виртуал өв соёл” нь virtual reality технологид суурилан соёлын үнэт өвийг сурталчлах, хүүхэд залуучуудад түүх, соёлын өвийн талаар мэдлэг олгох зорилготой хэрэгжиж буй төсөл юм. Та ердөө төслийн вебсайтруу зочлоход хангалттай бөгөөд уг вебсайтад Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын виртуал аялал байх юм. Та тэдгээр үзэсгэлэнт газруудаас хүссэнээ сонгож цэгээс цэгийн хооронд хүссэнээрээ аялал хийх бөгөөд зөвхөн үзээд зогсохгүй тухайн газрын мэдээллийг авах боломжтой. Цаашлаад музейн сонголтууд ч байх бөгөөд та сайтад байршсан музейнуудээс дурын хэдэн ч музейг сонгож виртуал аяллыг хийх юм. Түүнчлэн энэ ямар ч үнэ төлбөргүй тул хүн бүрд нээлттэй гэдгээрээ давуу талтай. Мөн дээрх мэдээллүүд нь зөвхөн Монгол хэл дээр байх бус Англи хэл дээр ч мэдээллийг авч болох юм. Ингэснээр зөвхөн Монголчууд бус гадаадаас Монголыг судалж буй жуулчдад Монгол Улсаа дэвшилтэт технологи ашиглан сурталчлан таниулах боломжтой болж байгаа юм. Хүүхэд залуучуудын хамгийн өргөн хэрэглээ болоод буй интернет хэрэглээгээр дамжуулж тэдэнд Монгол Улсын үзэсгэлэнт газрууд болон түүхийн өв соёлыг агуулсан музейнүүдтэй танилцуулж, цаашлаад очиж үзэх хүсэл эрмэлзэл болон Монгол Улсынхаа үнэт өв соёлыг мэддэг, хайрлан хамгаалдаг болоход нь нөлөөлөх нь энэхүү төслийн нэгээхэн зорилго юм.