Виртуал өв соёлын багийн сэтгэгдэл

Буцах

Бид ажлын хэсэг бүрт чухал ач холбогдол өгч бүх сэтгэлээ дайчлан ажилласан.

Манай баг хамт олны хувьд “Виртуал өв соёл” төсөл нь их үнэ цэн агуулсан төсөл бөгөөд хийж буй ажлаараа дамжуулан Монгол Улсынхаа байгалийн үзэсгэлэнт газрууд музейнүүд цаашлаад өв соёлоо хүүхэд залуучуудад төдийгүй гадны улс орнуудад сурталчилан таниулах ажилд хувь нэмрээ оролцуулж байгаадаа туйлын баяртайгаар уг төсөлт ажлаа эхлүүлсэн юм. 2021 оны 11-р сарын байдлаар бид 4 аймгийн үзэсгэлэн 8 музейн виртуал аяллыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Архангай аймаг /Архангай аймгийн төв Цэцэрлэг, Булган уул, Өгий нуур, Чулуутын гол, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо./
  2. Өмнөговь аймаг /Өмнөговь аймгийн төв Даланзадгад, Говь гурван сайхан, Ёлын ам, Толь хад, Ноён богд, Хонгорын элс, Баянзаг/
  3. Дундговь аймаг /Дундговь аймгийн төв Мандалговь, Цагаан суварга, Их газрын чулуу, Бага газрын чулуу/
  4. Хэнтий аймаг /Бурхан халдун уул/
  5. Монголын үндэсний музей
  6. Монгол цэргийн музей
  7. Оюун ухааны музей
  8. Байгалийн түүхийн музей
  9. Өмнөговь аймгийн музей
  10. Богд хааны ордон музей
  11. Дундговь аймгийн музей
  12. Архангай аймгийн музей Дээрх аймгууд дахь байглийн үзэсгэлэнт газруудаар аялж байх хугацаанд бид адал явдал дурсамжуудаар дүүрэн байсан төдийгүй ихэнхи багийн гишүүдийн хувьд орон нутаг дахь анхны аялал байсан тул нутаг бүрийн үзэсгэлэнд уулга алдаж, эх орноороо бахархах сэтгэгдэлийг цаг бүр мэдэрч байлаа. Түүнчилэн ирэх боломжгүй хүмүүс ч бидний төслөөр дамжуулан эдгээр байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломж гарч байгаа тул бид ажлын хэсэг бүрт чухал ач холбогдол өгч бүх сэтгэлээ дайчлан ажиллаж байсан юм. Төслийн хүрээн дэх ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу зураг авалтаа хийх явцад аймгийн болоод сумдын засаг даргууд туслалцаа үзүүлж байсан төдийгүй музейнүүд ч мөн биднийг уриалгахан хүлээн авч байсан нь бидний ажилд дэмжлэг болж байлаа. Бид төслийн ажлаа гүйцэтгэж дуусгахад 4 аймаг, орон нутаг дахь 2 музейн зураг авалтыг хийх үлдээд байгаа бөгөөд манай багийн хамт олон ч мөн төслөө амжилттай дуусгаж олон нийтэд хуваалцах өдрийг тэсэн ядан хүлээж байна.