Виртуал өв соёл төсөл нь Монголын байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газрууд, түүх өв соёлыг хадгалан таниулж буй музейнүүдийг дижитал орчинд хадгалан өвлүүлэх, сурталчлан таниулах дэвшилтэт технологиор дамжуулан хүүхэд залуучууд соёлын өвтэй танилцах боломжийг бүрдүүлэх зорилготой төсөл юм.
“Виртуал өв соёл” төслийн онцлог нь 360 буюу панорамик зураг болон 360 моделиудыг ашиглан виртуал контент бүтээн платформд байршиж байгаараа онцлог юм. Мэдээллийг 360 хэм орчинд тараан байршуулах бөгөөд виртуал орчин дотор соёлын үнэт өвийг агуулсан музей, дурсгалт газрын виртуал аялал, биет өвийн 360 модель болон тайлбар зэрэг нэмэлт мэдээллүүдийг оруулснаараа олон төрлийн мэдээллийг нэгэн зэрэг авах нөхцөлийг бий болгох боломжтой.
Мөн түүнчлэн VR толгойн өмсгөл ашиглан үзэж танилцах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь хүний харааны орчин 100% виртуал болж тархинд виртуал орчинд байгаа гэх мэдээлэл илгээснээр анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Иймд цаг хугацаа орон зайнаас үл хамааран “Виртуал өв соёл” нэгдсэн веб сайтаас Монголын түүхийг агуулсан музей, дурсгалт газартай танилцах, биет өвийг 360 загвараар дэлхийн хаанаас ч харах боломжтой.
Юникүе повер теч ХХК нь 2018 онд байгуулагдан Virtual Reality, augmented reality технологийг хөгжүүлэн, нийгэмд олон төрлийн шийдэл санал болгож, үнэ цэнэ бүтээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Монголын бизнес болон соёлыг VR, AR технологийн тусламжтайгаар олон улсад сурталчилан таниулах шийдэлийг санал болгохоор ажиллаж байна.