Архангай аймгийн музейн виртуал аялал

Архангай аймгийн музей нь 1947 онд аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэйгээр Сандуй хувилгаан дуганд анх нээгдсэн байна. 1967 онд “Аймгийн орон нутаг судлах музей” болж өргөжин Угсаатны, Түүхийн, Шашин, Байгалийн гэсэн салбар музейг үүсгэн байгуулж, үзмэр цуглуулгын нэр төрөл, цар хүрээгээ өргөтгөн ажиллаж байна. 1990 оноос салбар музейнүүдийг нэгтгэн 1997 онд Архангай “Аймгийн музей” болжээ. Эдүгээ тус музей нь Монгол уран барилгын өв болсон Халхын Зая банди хутагтын Лаврин ордонд Монголчуудын түүх, уламжлалт ахуй, соёлын 4000 орчим үзмэрийг хадгалж хамгаалан, судлан, сурталчилж байна.