Байгалийн түүхийн музейн виртуал аялал

Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны асар уудам тал хээр, хангай, говийн баян тансаг байгалийн хараа булааж, сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан баялаг үзмэрүүдийг тус музейгээс үзэхдээ та их цаг хэмнэж, монгол орны тухай нэлээд өргөн ойлголт авна гэдэгт итгэж байна. 1924 онд Монгол улс анх музейтэй болжээ. 1956 онд байгуулагдсан Усын төв музейн Байгалийн танхимыг түшиглэн 1991 оны 08-р сарын 23-ний өдөр БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 214-р тушаалаар Монголын Байгалийн Түүхийн музейг байгуулсан байна. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсан. Музейн үйл ажиллагаа улам өргөжиж, 2020 онд Байгалийн үзмэрүүдийн танхимыг ашиглалтад оруулсан.