Оюун Ухааны музейн виртуал аялал

Оюун Ухааны Олон Улсын Музей нь 1990 оны 8 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан Монгол улсын анхны хувийн музей ба тус музейг Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Шилдэг зохион бүтээгч Зандраа-гийн Түмэн- Өлзий байгуулсан болно. Музейд Монголын болон олон улсын оньсон ба сэтгэхүй хөгжүүлэх 9000 орчим тоглоом наадгайнууд, 550 шахам шатар, хөлөгт тоглоом, 350 орчим уран зураг нийт 11000 үзмэртэй дэлхийд ховор музей гэгддэг. Үзмэрүүдээ үндсэн 15 зүйл ангид хуваан хүмүүст ойлгогдохоор байршуулан тавьж, ирсэн үзэгч болгонд музейн ажилтан дагуулан үзүүлж тайлбарладаг. Оюун Ухааны Олон Улсын Музей нь монгол үндэстний болон дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил, шинжлэх ухааны зарчмыг тоглоом наадмыг ашиглан хялбаршуулан ойлгуулах зорилготой шинжлэх ухаан танин мэдэхүйн музей юм. Гайхамшигт үзмэрүүдийнхээ үр дүнд дэлхийн 60 гаруй орны олон улсын чанартай 100 гаруй үзэсгэлэн, яармаг худалдаанд амжилттай оролцож, олон улсын үзэсгэлэнгийн Гранпри, алт, хүрэл медиалаар удаа дараа шагнагдсан. Даяаршлын эрин үед бага буурай ч гэлтгүй улс орнуудын биет ба биет бус соёлын өв үүд уусч мартагдан үгүй болох аюул тулгараад байгаа тул бид энэ бүгдээс авч үлдэн залгамж хойч үе, дэлхийн хүн төрөлхтөнд унаган төрхөөр нь үлдээх эрхэм зорилготой билээ. Тус музейг үзэх гэж олон орны жуулчид, зочид төлөөлөгчид байнга зорьж ирдэг. 2021 оны 8 дугаар сард Оюун Ухааны Олон Улсын Музей болон музейн үүсгэн байгуулагч З. Түмэн- Өлзийн нь нь Дэлхийд Хамгийн олон шатартай аар шалгаран Гюиннесийн Дээд амжилт тогтоож Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан болно.