Монгол цэргийн музейн виртуал аялал

Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрлөхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчилах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.1966 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор МАА–ийн музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй. Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүллэгийн 4-н танхим, гадна ил тайлбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж жилдээ 20 гаруй мянган үзэгч хүлээн авч монгол цэргийн түүхэн замналыг сурталчилан түгээн ажиллаж байна.