Бурхан Халдун уул Виртуал аялал

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга, шүтлэгт уулсаас Монголчуудын шүтээн болсон Хэрлэн, Онон, Туул голууд эх аван урсана. Бурхан Халдун уулыг тойрсон 20 гаруй уул, ус байдаг. Мөн уулын эргэн тойронд тахилгат уул, овоо хүрээлсэн байгаа нь Монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны тод илэрхийлэл билээ.

Бурхан Халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Монголбн нууц товчоонд Бөртэ чоно Гуа Марал Бурхан Халдун ууланд нутагласан хэмээх түүхээс эхлэлтэй. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм. Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас "Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.