Өмнөговь аймаг Виртуал аялал

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатараас 585км зайд, далайн төвшнөөс дээш 1400 метрийн өндөрт оршдог. Анх 1931 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас нүүн ирж говьчуудын домог, бахархал болсон Гурвансайхан уулын зүүн өмнөх бэлд орших Далан задгай хэмээх жижиг булгийг бараадан байгуулсан.